Бүртгүүлэхэд тавигдах шаардлага

1
Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болон Хувьцаат компани (ХК) цахимаар бүртгүүлэх боломжтой.
2
Төрийн өмчит болон Нөхөрлөл, Хоршоо, Нам, Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад тохирох шийдэл удахгүй нэвтрэх тул одоогоор бүртгүүлэх боломжгүй.
3
ХХК болон ХК-ийн эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигч нь Монгол улсын оршин суугч хувь хүн байх шаардлагатай. (байгууллага хувьцаа эзэмшидэг байж болохгүй)
4
Байгууллага нь Групп, Холдинг компани байх ёсгүй ба татан буугдсан аль эсвэл манай нөхцөл шаардлагыг хангаагүй бол бүртгүүлэх боломжгүй.
5
Бүртгүүлж байгаа этгээд нь М банкны харилцагч бүртгэх, танин баталгаажуулах, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг хангасан байх.
6
Энэхүү процесс нь хуулийн этгээдээс цахимаар мэдээлэл хүлээн авах, бүртгэлийг хялбарчлах үйлчилгээ ба зайнаас бүртгэл баталгаажуулж данс нээхгүйг анхаарна уу.
7
Бүртгүүлж буй этгээд нь М банкны бизнес төвд нэг удаа шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэлийг баталгаажуулна.
8
Байгууллагын бүртгэлийн формыг буруугаар ашиглахгүй байхыг анхааруулж байна.